МЭДЭЭЛЭЛ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын “Хоёр”-ын 2.1-д заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтын товыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
- Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг Улаанбаатарын цагаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл;
- Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтыг Улаанбаатарын цагаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах.
Өмгөөлөгчид Та бүхэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтад идэвхтэй оролцоно уу.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ